Монреал Канадиенс багийн довтлогч Жоэл Армиа өвдөгний гэмтлийн улмаас 2 сар талбайд гарах боломжгүй болсон байна. Энэ мэдээллийг баг нь өнгөрсөн пүрэв гаригт олон нийтэд мэдээлсэн байна. Энэ улиралд Армиа 15 тоглолтонд оролцохдоо 3 гоол 7 гоолын дамжуулалтыг өгөөд байгаа юм. Жоэл Армиа гэмтлээ өнгөрсөн 7 хоногийн мягмар гаригт Нью-Йорк Рейнжерсийн эсрэг хийсэн тулаанд авсан байна. Түүнийг орлуулахаар АХЛ-ээс Финлянд довтлогч Кенни Агостиног дууджээ. 2011 онд драфтын 16 дахь сонголтоор Баффола Сэйбрис багт ирж байсан Жоэл Армиа энэ улирлиас Канадын багт хүчин зүтгэж байгаа юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна