Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд 33,500 хүн хамрагджээ

2018/11/12

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 33,500 хүн хамрагджээ

Тухайлбал, улирлын томуугийн вакцинаар жирэмсэн эмэгтэй, өндөр настан, архаг өвчтэй, эрсдэлт бүлгийн 2,500 иргэн, эрүүл мэндийн байгууллагын 3,000 ажилтан, сонгогдсон цэцэрлэгийн 28,000 хүүхдийг хамруулаад байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна