Америкийн инээдмийн киноны алдарт жүжигчин Оуэн Уилсон саяхан мэндэлсэн охиноо хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, уулзахгүй хэмээжээ.Өдгөө 49 настай, гурван хүүхдийн эцэг Уилсоны экс найз бүсгүй Варуни Вонгсвират саяхан амаржиж, охинтой болсон байна. Тэрбээр охиноо Лила хэмээн нэрийдсэн бөгөөд жүжигчин эцгээс нь охиноо өөрийнхөө овгоор овоглооч хэмээн хүссэн аж. Харин сайн эр Лила охиныг өөрийнх нь охин биш хэмээгээд өөрөөрөө овоглохоос татгалзсаны дээр ямар ч хүүхдийн тэтгэмж өгөхгүй гэдгээ хувийн өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ. Хосууд 2013 оноос хойш болзсон ба энэ оны эхээр салцгаасан юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна