18 цагаас хойш идсэн хоол “хор” болно

2018/11/13
Америкийн зүрхний нийгэмлэгийн эрдэмтдийн баг "Орой идсэн хоол нь хүний биологийн хэмнэлийг алдагдуулж, зүрх судасны болон чихрийн шижин өвчин үүсгэдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Энэ талаарх холбогдох судалгаа "LiveScience"-д нийтлэгдсэнийг "РИА Новости" агентлаг уламжлав. Эрдэмтэд чихрийн шижин, таргалалт, цусны даралт ихсэх өвчин болон хооллолтын харьцааг судлахаар шийджээ. Туршилтад 18-76 насны 12700 гаруй хүнийг хамруулж, хоёр өдрийн турш эрүүл мэндийн байдлыг нь хооллолттой нь харьцуулсан байна. Судлаачид 18:00 цагаас хойш хоол хүнс хэрэглэсэн хүмүүсийн цусан дахь сахар, инсулины хэмжээ өндөр байсныг тогтоосон бөгөөд 18:00 цагаас хойш хоол хүнс идээгүй хүнтэй харьцуулахад цусны даралт нь их байжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна