11 дүгээр сарын 17-ны Бямба гарагт буюу маргааш 4, 9 -өөр төгссөн автомашин дугаарын хязгаарлалтад хамрагдана гэж ТЦА-наас мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн ажлын өдрийг энэ долоо хоногийн Бямба гараг руу шилжүүлсэн учир ийнхүү маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэх юм байна.
Харин Ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр Пүрэв гарагт дугаарын хязгаарлалт үйлчлээгүй тул 4, 9 -өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгслийг маргааш хязгаарлахаар болсон аж.
Дугаарын хязгаарлалт 08:00 цагаас 20:00 цагийн хооронд хүчинтэй байдаг билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна