З.Золзаяа: Хямд, хуурамч боди таны эрүүл мэндийн "дайсан"

2018/11/17
Бид энэ удаа “Merrige” брэндийг анхлан Монголд оруулж ирсэн Англи, Монгол дахь албан ёсны дистрибьюmер хатагтай З.Золзаяатай ярилцлаа.

-Таны хувьд эрүүлжүүлэн, галбиржуулах тансаг дотуур хувцас буюу боди /body/-г Монгол болон гадаад улсад албан ёсны эрхтэй худалдаалдаг. Тус хувцасны тухай анх яаж олж мэдсэн бэ?

-Эмэгтэйчүүдийн эрүүл бие, гоо сайхан, биеийн төгс галбирыг хэвээр хадгалах, алдсан гоо сайхныг хэрхэн эргүүлэн олж авах тухайд шинжлэх ухаан олон зуун жилийн турш судалгаа, туршилт хийсээр байна. Харин “Merrige” компани нь 30 гаруй жилийн туршлага, судалгаан дээр үндэслэн эрүүлжүүлэн, галбиржуулах, тансаг дотуур хувцсыг Хятадын уламжлалт анагаах ухаанд үндэслэн орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан үйлдвэрлэж байна.

Хятад улсын брэнд болох "Мerrige” нь үйлдвэрлэлээ одоо Зэжианы Еи Вү /Zhejiang Уi wu/ -д явуулдаг бөгөөд төв компани нь Шанхайд байрладаг. "Merrige" компани байгуулагдсан түүхийн тухайд ярихад Хонгконгод төвтэй Хятадын уламжлалт анагаах ухаанд үндэслэн эрүүлжүүлэх дотуур хувцас үйлдвэрлэгч, Шинжиэнд байрлах тураах бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, Зэжианы залуужуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэгч   гурван томоохон компани хамтран 2016 онд “Merrige” компанийг байгуулсан.

ЗЭЖИАН ДАХЬ ҮЙЛДВЭР


Бидний хувьд 2018 оны 2-р сараас Монгол болон Англи улсад албан ёсоор борлуулалтаа эхэлсэн. Eвроп, Англи хүмүүсийн зан төлөв, хэрэглээний онцлогийг судалсан. Тэдний хувьд амьдралын элдэв бэрхшээл мөнгө санхүү харьцангуй хангалуун байдаг. Ямар ч үнээр худалдан авч чадах чадвартай, эрүүл мэндэдээ онцгой анхаарч, зөв амьдралын хэв маягийг шүтдэг  хүмүүс. Манай бүтээгдэхүүнийг маш идэвхитэй хүлээн авч, хэрэглэж үзсэн бүсгүйчүүдийн биед болон бидэнд өгсөн эерэг өөрчлөлтүүд нь, санаанд оромгүйгээр үр өгөөжөө өгч илт сайжирсан нь "яагаад би Монгол бүсгүйчүүдээ эрүүлжүүлж галбиржуулан турааж, бидний үр хүүхэд хойч үеэ эрүүл саруул өсгөх боломжийг олгож болохгүй гэж" гэсэн асуултыг өөртөө тавихад хүргэсэн. Ингэж өөрийн эх орондоо цаг алдалгүй борлуулалт хийх эрмэлзлийг төрүүлсэн юм.  



-Боди /Body/ өмсөөд л эрүүлжинэ, галбиржина гэхээр гайхаж байна л даа. Эрүүлжүүлэн галбиржуулахад нөлөөлж буй гол хүчин зүйл нь юу вэ?

-Хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт бодины хэвлий хэсэгт байрлах 4ш галт уулын чулуу. Энэ чулуу нь биологийн идэвхитэй төв хэсэгт буюу доод бясалгалын савын ойролцоох 4 хурууны зайд байрлаж байгаа. Энэ нь бясалгалтай зарим талаар нийцдэг. Ингэснээр бясалгалын 3 савуудад үүссэн хийн хор/гэм/ саарч бие махбодын энергитэй харилцан халалт үүсч энергийн тэнцвэрийг бий болгосноор илүүдэл хий гадагшилж эрүүлжинэ.

Хоёрдугаарт, Бодины материалд хүний биед сөрөг нөлөөгүй германиум элементийг шингээж өгсөн байдаг. Германиум –ийн байгалийн чадавхи нь хасах ионийг ялгаруулдаг ба нарны улаан туяаны нэвтрэх, хугарах, ялгаруулах болон ойлгох чадвар нь хүний бие дэх усны молекулд нөлөөлж, үүнээс үүссэн чичиргээ нь дулааны урвалыг нэмэгдүүлэн судас тэлж цусны эргэлт сайжруулан хорт бодисыг биеэс хөөн зайлуулдаг.

Манай бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хүний биеийн дулаанаар дамжин эсийн түвшинд нөлөөлж хялгасан судасны цусны үйл ажиллагааг идэвхижүүлж, цусан хангамж сайжирснаар, гэмтсэн эд эсийг шимт бодисоор ханган тэдгээрээс ялгарах хорт бодисыг гадагшлуулах үйл явцыг түргэсгэдэг. Үүний үр дүнд эс бүрийн энерги нэмэгдэж үйл ажиллагаа нь хэвийн байдалд ордог. Арай хялбараар эрүүлжих нэг арга нь энэхүү body-г өдөр тутамдаа өмсөх. Тогтмол өмссөнөөр хүний биед энерги тасралтгүй эргэлдэн дотор хор гадагшилж эрүүлжинэ.



-Гадуур ижил төрлийн боди /body/ олноор худалдаалагдаж байна. Танай бүтээгдэхүүнийг жинхэнэ гэдгийг нь яаж мэдэх вэ?

-Манай компани олон улсын стандартад нийцсэн, төв компаниас тогтоосон үнээр дэлхийн аль ч улс оронд бүтээгдэхүүнээ борлуулдаг. Бид нар гадуур борлуулагдаж буй 30,000-150,000 хүртэлх үнээр борлуулж буй компаниудыг өрсөлдөгчөө гэж хардаггүй. Наад захын жишээ бол "Мerrige” брэнд маань өөрөө зөвхөн боди үйлдвэрлэдэг бөгөөд өөр ямар ч бүтээгдэхүүн борлуулдаггүй. Гадуур "Мerrige”-ийн А, В, С зэрэглэлийн сору бүтээгдэхүүнийг борлуулж буй хувь хүмүүс, компаниуд хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж нэмэлт урамшуулал  бэлэглэн янз бүрийн арга хэрэглэж байгаад нь хэрэглэгчдийн эрх ашгийн өмнөөс, ихээхэн харамсаж байна.

Манай бүтээгдэхүүний хувьд тусгай шинжилгээний бичигтэй байгалийн галт уулын цэвэр чулууг ашигладаг. Албан ёсны борлуулах эрхийн гэрчилгээ, kомпанийн дотоод сургалтын гэрчилгээ, бар код уншуулахад гарах линк нь өөр байдаг. Нөгөө талаас хувцсыг үйлдвэрлэж байгаа утаснаас их шалтгаална. Манай body-ны хувьд Америкийн LYCRA корпорацийн гишүүнчлэлийн эрхийг авсан. LYCRA Corporation-ийн дэлхийн алдарт брэндүүд болох Adidas, Nike, Gap, Columbia, M&S г.м албан ёсны гишүүн компаниуд юм. Тодруулбал /LYCRA Corporation/ -н бүтээгдэхүүн болох шилэн утас бодины бүх хэсэгт орсон, гайхалтай сунах чадвартай. Өөрөөсөө 4-7 дахин сунаж эргээд хэвэндээ ордог, 360 градусын мушгиралтын дараа үл тасрах суналтын өндөр чадвартай тул анхны хэлбэртээ буцаж ордог. Энэ утгаараа 2018 оны бүх загвар дээр Lycra гэсэн шошго давхар хадагдсан байгаа. Мэдээж гадуур ижил төрлийн хуурамч боди зарагдаж байна. Жинхэнийг нь өмссөн хүнд гарах үр дүн, хуурамчийг өмссөн хүнд гарах үр дүн ялгаатай мөн 2018 оны загварын хайрцаг дээрх бар кодны байрлал хүртэл өөр, шошго нь ч гэсэн өөр байдаг.

Хуурамчийг өмссөн хүмүүсийг ажиглахад толгой эргэнэ, цус хөөрнө. Гэвч хий болон хөлс гарахгүй. Энэ нь нэгдүгээрт биеийг хэт барьсан, хоёрдугаарт хэвлий хэсэгт байрлах галт уулын чулууг энгийн чулуугаар орлуулсантай холбоотой. Оригиналыг өмсөхөд бие тавгүй байх, хууч хөдлөх зэрэг шинж тэмдэг илэрдэг ч биед зохилдолгоог явуулах чулуу болон германиум элемент нь зохих ёсоор байрласнаар хий болон хөлс гарч, хор биеэс туугдана. Энэ бол эрүүлжих процесс явагдаж байгаагийн нэг илрэл юм.

ОРИГИНАЛ БОДИ


ХУУРАМЧ БОДИ 

 
 
 ХАРЬЦУУЛАЛТ /бар код уншуулаад оригинал, хуурамчийг ялгаарай/


-Эрүүлжих, галбиржих процесс хүн бүрт харилцан адилгүй явагддаг гэсэн үг үү?

- Миний хувьд найман сарын хугацаанд 5 кг нэмж, 4 кг турсан. Энэ хугацаанд хамгийн гол нь элэгний халуун бууж, цусны хор сайн гадагшилснаар цус нэлээд шингэрсэн. Дотор хаван, ходоод, сав, бөөрний хүйтэн /өөрөөр хэлбэл 5цул, 6савын өвчлөл/ биеийн байдлаасаа хамааран өөр өөр илрэлээр нөлөөлж маш сайн туугддаг. Эхний 1-3 сарын хугацаанд хүний хууч өвчин бага зэрэг хөдөлж, дотор хий гадагшлах процесс явагдана. 3-6 сарын хугацаанд турах эсвэл таргалах үйл явц эрс явагддаг. 6-9 сарын хугацаанд галбиржих процесс явагдана. Нэг жил, хоёр жил түүнээс дээш хугацааны туршид өмсч болно. Цаг хугацаа өнгөрөх тусам та өөрөөсөө өөрчлөлтийг мэдрэх болно.



- Бүсгүйчүүд ихэвчлэн ямар зорилгоор боди /body/-г худалдан авдаг вэ?

-Манайхаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн 90 хувь нь эрүүлжих зорилготой худалдан авдаг. Бид үйлчлүүлэгчээсээ “Та ямар зорилгоор body авах гэж байна вэ?” гэдэг асуулт тавих дуртай. Үйлчлүүлэгчиддээ аль болох зөв шийдвэр гаргахад нь тусалж бүтээгдэхүүнээ танилцуулан ойлгуулахыг хичээдэг. Тэд бидэнд ихэвчлэн “Тураах уу?, өмсөөд хэдэн кг хаях вэ?, тураадаг нь үнэн юмуу?” гэх мэт асуулт тавьдаг. Шууд турахыг хүссэн хүмүүст “Тураах зорилготой бүтээгдэхүүн биш” гэж хэлдэг. Хүчтэй бүтээгдэхүүн хэрэглээд турлаа гэхэд савны хийтэй бол гэдэс тань томбойгоод үлдэнэ. Манай бүсгүйчүүд томорсон гэдсээ дарж, цөөн хором гоё харагдахын тулд хэт бариу корсет юмуу бүс зүүдэг. Үүнийгээ body гэж ойлгох гээд байдаг. Энэ нь маш их сөрөг нөлөөтэй. Хүний хийн судал бөглөрөх, шөрмөс зангирах, хийн урсгал саарах, мэдрэл дарагдах зэргээс болж олон өвчлөлийн үндэс тавигдаж байдаг.

- Боди /Body/ худалдан авахаар төлөвлөж байгаа бүсгүйчүүдэд юу зөвлөх вэ?

-Хуурамч body сонгохоос сэргийлж худалдан авалт хийхдээ QR код уншуулагч апликейшн утсандаа татаж авч болно. Мөн We chat ашиглан Scan-аар уншуулах боломжтой. Ингэхдээ зөвхөн размерын хажуугийн кодыг уншуулна. Анхаарах нэг зүйл нь хэрэглэгч маань тухайн дэлгүүрийнхээ худалдагчийн утсаар биш өөрийнхөө гар утсаар кодоо уншуулах нь хуурамч бүтээгдэхүүн худалдан авахаас сэргийлнэ. Манай дэлгүүр одоогоор "Выставка" Сарны титэм  худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлаж байгаа. Хүссэн үедээ  ирж мэдээлэл, зөвлөгөө авч болно гэдгийг мөн хэлмээр байна. 

2018 ОНЫ 3.0 ЦОО ШИНЭ ЗАГВАР /манайд бүгд ирсэн/ 


-Уншигч бүсгүйчүүдэд маань хэрэгтэй, үнэн зөв мэдээлэл өгсөн танд баярлалаа.

-Баярлалаа. Эцэст нь нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Аливаа бизнесийг амжилттай хөгжүүлж өгөөжтэй үр дүнд хүргэхэд бизнес гараагаа эхэлж байгаа хүмүүс бие биенээ дээдлэн хүндэлж харилцан итгэлцэж мэдээллээ зөв хуваалцах нь амжилтын үндэс гэж би боддог.

-Та бүхний ажилд амжилт хүсье. 

Дэлгүүрийн хаяг: "Выставка" Сарны титэм худалдааны  төв  1-9 
Албан ёсны пэйж хуудас: Merrige Merrige   https://www.facebook.com/merrigebody/?ref=br_rs
Холбоо барих утасны дугаар:   99321869, 88711600, 88106139

 
Бэлтгэсэн: С.ОТГОН  
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна