Нийслэлийн Газрын албанаас энэ сарын 30-ны өдөр газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдааг зохион байгуулах гэж байна. Газрын биржийн систем /www.mle.mn/ -ээр дамжуулан явуулах цахим дуудлага худалдаагаар дараах 10 байршлын газрыг худалдана. Цахим дуудлага худалдаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn www.gazar.ub.gov.mn хаягаар, 315712, 80000233 утсаар авах боломжтой.
Цахим дуудлага худалдааны байршлыг хүргэж байна.
д/д |
Газрын байршил |
Зориулалт |
Хэмжээ |
Дуудлага худалдааны анхны үнэ /төг/ |
/га/ |
||||
1 |
Баянзүрх дүүргийн 11-р хороо, УБ-Налайхын чиглэлийн авто замын хойд талд |
Амины сууцны хороолол |
3.46 |
383 302 687 |
2 |
Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хадатын аманд |
Амралт, аялал жуулчлал |
3.32 |
146 880 000 |
3 |
Хан-Уул дүүргийг 8-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын урд талд |
Үйлчилгээ |
5.0 |
784 453 500 |
4 |
Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу |
Худалдаа, үйлчилгээ |
0.8 |
124 000 000 |
5 |
Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд |
Орон сууц |
4.0 |
440 800 000 |
6 |
Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд |
Орон сууц |
4.0 |
440 800 000 |
7 |
Хан-Уул дүүргийн 14-р хороо, Түргэний гол дагуу |
Аж ахуй, фермер |
3.75 |
252 489 733 |
8 |
Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд |
Үйлдвэрлэл |
1.0 |
44 800 000 |
9 |
Сонгинохайрхан 21-р хороо, Баруун турууны давааны баруун хойд талд |
Аж ахуйн |
3.02 |
133 680 000 |
10 |
Сонгинохайрхан 32-р хороо, Магнай трейд ШТС-ийн баруун урд талд |
Хийн түлшээр цэнэглэх станц |
0.105 |
116 300 000 |
Нийт |
28,46 |
2 867 505 920 |
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 9 цаг 00 минутаас эхлэн – 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15:00 минут хүртэл авна. Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна.
Дуудлага худалдааг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цаг 00 минутаас эхлэн 60 секунтын хүлээлтийн горимд шилжиж хүлээлтийн хугацаанд үнийн санал ирээгүй нөхцөлд ялагчийг тодоруулна.
2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цаг 00 минутанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна.
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААГ www.mle.mn газрын биржийн цахим сайтаар явагдана.
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ЭТГЭЭДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна