Өдөр өнжүүлэхийн багш согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүхэд авч явж, замдаа хаяаад үлдээжээ

2018/11/20
Өчигдөр цагдаагийн байгууллагын 102 утсанд 20 цагт 40 дүгээр сургуулийн 1 дүгээр ангийн 6 настай сурагч хүү ална болсон мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс буюу Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хүлээн авч 50 алба хаагч хүүг хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж Баянгол дүүргийн 14,15,16 дугаар хорооны нутаг дэвсгэрт самналт хийж 23 цаг 30 минутад 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эмийн сангаас эсэн мэнд олж эцэг эх ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Урьдчилсан байдлаар 6 настай хүүг өдөр өнжүүлэхийн багш авч явах хугацаандаа орхин явж гээгдүүлсэн асуудал тогтоогдоод байна. Мөн өдөр өнжүүлэхийн багш эмэгтэй 49 настай, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохыг тогтоож эрүүлжүүлэх арга хэмжээг авсан.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна