Онгоцны гар тээшний журамд өөрчлөлт оржээ. Гар тээшиндээ юу авч явж болох вэ?

2018/11/20
2018 оноос онгоцны гар тээшийн журамд өөрчлөлт орсон байна. Тиймээс та хол аялалд явах гэж байгаа бол үүнтэй танилцах нь зөв билээ. Энэ нь дараа нь нисэх онгоцны буудал дээр хамаг юмаа задлан заримыг нь хаях, орхих зэргээр амралт зугаалгын өндөр сэтгэгдлээ унагахгүй байхад тус болох болно. Эсвэл хамгийн их хэрэг болох зүйлээ ачаанд өгөхгүй байхад тань бас хэрэг болох нь тодорхой.

Гар тээшний бүлэг бүрийг тусад нь авч үзье.

Зарим нэгэнд нь аль болох их хүнс авах хэрэгтэй бол зарим нь зөвхөн өөрт тохирох хүнсээ биедээ авч явдаг ба жишээ нь чихрийн шижинтэй хүн гэх мэт, нөгөө хэсэг нь тоон системт хэрэгсэл болох мэргэжлийн фото аппарат мэтийн зүйлийг биедээ авдаг. Гар тээшинд юу авч явж болох вэ?

1. Хүнс
Шингэн болон шингэн хэлбэрт хүнс, лаазалсан хүнс зэргээс бусдыг авч явж болно. Харин тэдгээрийг тунгалаг уутанд ил харагдахаар хийгээрэй. Duty Free-ээс авсан хүнсний чектэй онгоцонд орох нь нэг давуу тал байдаг бөгөөд энэ нь 2 литрийн тусгай саванд уутлагдсан байх болно.  

2. Эм тариа

Эрүүл мэндийн ямар нэг бэрхшээлтэй эсвэл биедээ байнга эмийн сангаа авч явах сонирхолтой хүмүүсийн мэдэх хэрэгтэй зүйлс. Онгоцонд шахмал эм, дусал, устөрөгчийн хэт исэл, боох хэрэгсэл авч орж болно. Хэрэглэх заавартайгаа, үйлдвэрийн сав хайрцагтай байх ёстой. Тариа авч явж болохгүй. Шингэн эмийн хэмжээ нь  1 ширхэг эм 100 мл-ээс, нийт 1 литрээс илүү байж болохгүй. Туслах хэрэгсэл болох таяг болон бусад зүйлийг зөвхөн өөрөө хэрэглэх бол авч орно.  

3. Тоон техник

Ахуйд ашиглаж болох нөүтбүүк, таблет, утас, фото аппарат, цахилгаан сахлын машин, цэнэглэгч зэргийг авч болно. Харин том хэмжээтэйг авч орох гэвэл бүтэхгүй л болов уу. Гар тээшийн урт нь 56 см, өндөр нь 45 см, өргөн нь 25 см-ээс ихгүй байх ёстой. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна