Үхсэн халимны гэдэснээс 6 кг хог гарчээ

2018/11/21
Хог хаягдлын зохисгүй байдал зэрлэг амьтдад тун халтай байна. Сүүлийн 40 жилийн хугацаанд дэлхийн зэрлэг амьтдын 60 хувь устаж үгүй болсон талаар мэдээллийг өмнө нь хүргэж байсан. Тэгвэл хог хаягдлын улмаас нэгэн халим амь үрэгджээ. Индонезийн “Вакатоби” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох далайн эрэг дээр үхсэн халим хөвөн гарч иржээ.  9,5 метрийн урттай халимны гэдэснээс нийт зургаан килограм хуванцар хог хаягдал гарсан байна.

Индонези дахь дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах сангийн ажилтнууд гарсан хог хаягдлуудыг ангилахад 115 хуванцар аяга, дөрвөн ундааны сав, хоёр углааш, 25 уутыг залгисан байжээ.

Тус халимны үхлийн шалтгаан нь хуванцар хог хаягдал байсан эсэхийг тогтоогоогүй байгаа ч, жилд зуу зуун далайн амьтад хуванцар хог хаягдал залгиснаас болж үхдэг байна. Зүүн өмнөд Азийн далайн хуванцар хог хаягдлын 60 хувийг  Хятад, Филиппин, Вьетнам, Индонез, Тайланд гэх таван улс хаядаг гэсэн судалгааг 2015 онд гаргажээ. НҮБ-ын 2017 оны судалгаагаар нийт 10 сая тонн хуванцар хог хаягдал далайд хаясан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна