Селена Гомес нийгмийн сүлжээнд эргэн нэгдэв

2019/01/22
Нэрт дуучин Селена Гомес сүүлийн үед амьдралын нугачаанд хэтэрхий автаж, сэтгэл гутралд орсон тул эмнэлэгт хүртэл хэвтсэн билээ. Тэгвэл хэдэн сар эмчлүүлсний дараа Селена Гомес эрч хүчээр дүүрэн болсон аж. Эрүүл мэндэд нь асуудал үүсэж, сэтгэлийн хямралд орсон тул Селена Гомес дөрвөн сар гаруйн хугацаанд нийгмийн сүлжээнд холбоотой байгаагүй юм.


 
Тэгвэл хэд хоногийн өмнө тэрээр Инстаграм дээр мэдээлэл тавьж, “амьд” байгаагаа мэдэгдэв. Хар, цагаан өнгийн гурван зураг тавиад, 2018 он түүний хувьд маш хүнд болж өнгөрснийг бичжээ. Мөн саяхан дуучин бүсгүй шинэ харилцаа үүсгэхэд бэлэн байгаа хэмээн мэдэгдсэн. Одоо тэрээр шинэ найз залуугийн эрэлд гарчээ. 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна