Нийтийн албан тушаалтнууд ХОМ-ээ гаргаж өгөх сүүлийн хугацаа өнөөдөр 24.00 цагт дуусахыг АТГ анхааруулж байна. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд албан тушаалтнуудын 96.5 хувь нь ХОМ-ээ өгснийг тус газраас мэдээллээ.
Улсын хэмжээнд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах ёстой 40 мянган албан хаагч төрийн болон нутгийн захиргааны байгууллагад ажилладаг. Мөн төрийн өндөр албан тушаал хашдаг 280 орчим гаруй тушаалтан АТГ-т хөрөнгийн хэмжээгээ мэдүүлдэг байна.
Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Улсын дээд шүүх, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймаг, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд ХАСХОМ-ээ 100 хувь бүртгэж дууссан.
Харин 280 гаруй Төрийн өндөр болон түүнтэй адилтгах албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас 230 албан тушаалтан мэдүүлгээ бүртгүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна