Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрийн Шадивлан зусланд өчигдөр шар өвсний түймэр гарчээ. Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид, НОБГ-ын Аврах 34 анги хамтран шуурхай арга хэмжээ авч түймрийг унтраажээ.
Иргэд анхаарал болгоомжгүй хандаж, байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна.
Энэ оны 2, 3, 4 дүгээр сард ихэнх нутгаар салхитай, хуурайшилт ихтэй, олон жилийн дунджаас илүү дулаан байх төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газар болон ОБЕГ-аас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдэгдэл гаргасаар байгаа билээ. Иймд анхаарал болгоомжтой байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ил задгай гал гаргахгүй байхыг Нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна