Цаг агаарын мэдээ

2019/03/04
2019 оны 03 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 6-11 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 7-12 хэм, говь талын нутгаар 4-9 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна