Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл ОУ-ын чанарын баталгаажуулалтын байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж байна

2019/06/03
Ази-Номхон Далайн Бүсийн Чанарын Баталгаажуулалтын Холбоо (Asia Pacific Quality Network) нь 2003 оны 1 дүгээр сард Гонгконгод байгуулагдсан, ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Энэхүү байгууллага нь Ази болон Номхон далайн баруун хэсэгт орших улс орнуудын дээд боловсролын Чанарын баталгаажуулалт (ЧБ)- ын агентлагуудын сургалт, санхүүгийн хэрэгцээг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ЧБ-ын сүлжээ юм. 

APQN нь Full member, Intermediate member, Associate member, Institutional member гэсэн 4 түвшний гишүүнчлэлтэй бөгөөд одоогийн байдлаар  тус байгууллагад бүс нутгийн 40 орны 208 гишүүн элссэн байна. Монгол улсаас APQN-ийн гишүүнээр элссэн 5 байгууллага байдаг бөгөөд эдгээрээс БМИҮЗ нь Full member, Хүмүүнлэгийн их сургууль, Их засаг олон улсын их сургууль, АШУҮИС, Газарчин дээд сургуулиуд  Institutional member гишүүнчлэлд тус тус багтдаг.
БМИҮЗ нь Олон Улс (ОУ)-ын ЧБ-ын байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг өнгөрсөн 2018 оноос эрчимтэй хийж эхэлсний үр дүнд 2019 оны 6 дугаар сарын 2-оос 4-ний өдрүүдэд APQN-ийн дэд ерөнхийлөгч, доктор Анжела Юун Чи Хоу (Тайван),  APQN-ийн ерөнхийлөгч асан, доктор Патил Жаганнат (Энэтхэг), АНУ-ын ACBSP-бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөлийн магадлан итгэмжлэлийн албаны дарга, доктор Диана Халлеруд (АНУ) нарын ОУ-ын шинжээчид манай улсад хүрэлцэн ирж, БМИҮЗ-ийн бүхий л талын үйл ажиллагаатай танилцаж, хөндлөнгийн үнэлгээ хийх юм.



БМИҮЗ нь APQN-ээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэснээр Ази номхон далайн бүсийн орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн ЧБ-ын байгууллага болохоос гадна БМИҮЗ-ээр магадлан итгэмжлүүлсэн дээд боловсролын байгууллага, хөтөлбөрүүд Ази Номхон далайн бүсийн орнуудад мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөх чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна