Ч.Улаан: Энэ жил ЖДҮХС-аас 47 тэрбум төгрөгийн зээл олгоно

2019/06/11
Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэр /ХХААХҮ/-ийн сайд Ч.Улаан өнөөдөр /2019.06.11/ мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ жил ЖДҮХС-аас олгох зээл болон зээл хүссэн иргэдийн материалыг хүлээн авч дууссан талаар танилцууллаа. Энэ жил ЖДҮХС-гаас 487 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 2252 иргэн, аж ахуй нэгжийн хүсэлт иржээ. Үүнээс,

Орон нутагт 106 тэрбум санхүүжилт хүссэн 1631 төсөл, Улаанбаатарт 381 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 1411 төсөл тус тус ирүүлсэн байна.

Энэ талаар сайд Ч.Улаан, "Энэ жил ЖДҮХС-аас 47 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр зээл олгох бөгөөд ирж байгаа хүсэлт 10 дахин их байна. Цаашид энэ чиглэлд зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ төслүүдийн дотроос арилжааны банкаар 11 иргэний, 186 аж ахуй нэгжийн 144 тэрбум төгрөгийн хүсэлттэй төслүүд ирсэн байна. Өмнө нь гаргасан алдаа, дутагдлаа засч, шинэ журам, арга барилаар ажиллана" гэлээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна