Японд болсон газар хөдлөлтөд өртөж гэмтсэн хүний тоо 26-д хүрчээ

2019/06/21

Японы хойд нутгаар 6,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны уршгаар гэмтэж бэртсэн хүний тоо сүүлийн мэдээгээр 26-д хүрээд байна. Газар хөдлөлтийн төв Ямагата мужийн эрэг Япон тэнгист 14 км-ийн гүнд  байсан байна.

Үндсэн  газар хөдлөлтийн дараагаар 18 удаагийн чичиргээ, бага хүчтэй газар хөдлөлтүүд болсон  тухай  орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.  Мөн гэмтэж  бэртсэн хүмүүсийн ихэнх нь өндөр настнууд байгаа юм байна. Газар хөдлөлтийн дараа Япон тэнгисийн эрэг дагууд цунамигийн гамшиг нүүрлэж болзошгүй байсан тул  урьдчилан анхааруулж байлаа.

Гэвч өчигдөр өглөөнөөс  Ямагата, Нийгата, Ишикава дахь цунамигийн аюулын дохиог  цуцалсан байна. Газар хөдлөлтийн их хүчийг Нийгата мужийнхан илүүтэйгээр мэдэгдсэн байна.  Энд газар хөдлөлт  6 баллын хүчтэйгээр мэдрэгджээ.  Байгалийн гамшиг, аюул эрсдэлтэй холбоотойгоор 1000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна