Калифорни муж үсний өнгө, засалтаар нь ялгаварлан гадуурхахыг хориглолоо

2019/07/09

Калифорни нь үсний өнгө, засалтаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон АНУ-ын анхны  муж болоод байна. Ардчилсан намаас тус мужид өрсөлдөн Сенатын гишүүнээр сонгогдсон Холли Митчель Крауны акт нэртэй энэ хуулийн төслийг санаачлан боловсруулсан нь өчигдөр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн байна.

Энэ хуулиар Африк гаралтай ажилчид, оюутан сурагчдын эрхийг хамгаалах зорилготой юм байна. Тодруулбал африк загварын үс, засалтаасаа болж ялгаварлан гадуурхагдах болсон бүх хүнийг энэ хуулийн заалтаар хамгаалах юм. Хуулийн төсөлд өчигдөр Калифорни мужийн захирагч Холли Митчелл гарын үсэг зурснаар ийнхүү хүчин төгөлдөр болж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна