Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Замын дарга Д.Жигжиднямааг шүүхийн шийдвэрийг биелүүлж үүрэгт ажлаас нь чөлөөлж яллагдагчаар татан шалгаж байна.
Нийслэлийн прокурорын газраас “Фрейт Коммодити Консалтантс” ХХК-ийн удирдах албан тушаалтан, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад хувь хүний орлогын албан татвар, албан татвараас зайлсхийсэн асуудлаар 181000160302 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар яллагдагчаар татсан байна.
Тодруулбал “Д.Жигжиднямааг 2013 оны тавдугаар сарын 25-наас 2017 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд “Фрейт Коммодити Консалтантс” ХХК-ийн удирдах албан тушаалд ажиллаж байхдаа албан татвараас зайлсхийх зорилгоор орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэж үзэн 2018 оны арванхоёрдугаар сарын 3-нд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллагдагчаар татан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна