УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 27-нд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 3-нд буюу өнөөдөр хийхээр товлосон юм.
Тэгвэл, өнөөдөр хуралдах ёстой байсан тус шүүх хурал дахин хойшилсон. Тодруулбал, шүүх хуралдаан энэ сарын 17-ны өдрийн 09.30 цагт товлогдсон бөгөөд Д.Гантулгын өмгөөлөгчид хүсэлт гаргаснаар ийнхүү хойшилжээ.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүчиндэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байдаг.
14.42.89.135
Lalariin psda
Хариулах