Өнөөдрөөс QR код үйлчлэхгүй, дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцоно

21 цаг 24 минутын өмнө

Нийслэл дэх хөл хориог сулруулсантай холбоотойгоор өнөөдөр буюу нэгдүгээр сарын 11-ний даваа гарагаас QR код үйлчлэхгүй, дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцоно хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээлсэн.

Тэрээр "Ирэх даваа гарагийн 06:00 цагаас эхлэн QR код үйлчлэхгүй болно. Иймд замын хөдөлгөөн энгийн горимд шилжинэ. Нэг автомашин 7 хоногийн нэг өдөр хөдөлгөөнд оролцохгүй журмаа мөрдөнө. Мөн нийтийн тээвэр хэвийн горимоор иргэдэд үйлчилнэ" гэсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна