Өнөөдрөөс согтууруулах төрлийн ундааны борлуулалтыг хэвийн явуулна

Н.Мөнхжин
2021/01/11

Өнөөдрөөс 18 градусаас дээш согтууруулах төрлийн ундааг худалдан борлуулах тухай мэдээллийн дагуу Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнсний хэлтсээс тодруулахад, "Нийслэл хотод 2021 оны нэгдүгээр сарын 11-нь буюу/өнөөдрөөс/ Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар А/06 тоот захирамж гаргасан. Уг захирамжаар 18 градусаас дээш согтууруулах ундаа худалдах захирамжийг хүчингүй болсноор 18 градусаас дээш буюу өмнө нь худалдаалж байснаар архи, пиво худалдаалахыг зөвшөөрсөн байна" гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.