Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ санаатайгаар гал тавьж, хүний амь насанд хохирол учруулжээ


Хөвсгөл аймгийн иргэн байшингаа санаатайгаар шатаасны улмаас нэг хүн амиа алджээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Нуурмагт багийн Хамар даваа гэдэг газар тус сумын харьяат малчин Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 5х5 метрийн хэмжээтэй байшингаа өчигдөр 23:40 цагийн орчимд санаатайгаар шатаажээ.

Гал түймрийг орон нутгийн иргэд унтраасан бөгөөд түймэрт 46 настай, эрэгтэй өртөж, нас барсан тухай мэдээллийг тус сумын Цагдаагийн хэсгийн мөрдөгч Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна