“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах” тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулна

2021/01/14

ШӨХТГ-аас "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэд, олон нийтээс санал авах хэлэлцүүлгийг 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр цахимаар зохион байгуулах гэж байна.

Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг боловсронгуй болгох, тус хуулийн төсөлд иргэд, олон нийтээс санал авах бөгөөд уг хэлэлцүүлэг төрийн бус байгууллагууд болон иргэд, олон нийтэд нээлттэй явагдах аж.

Хэлэлцүүлэгт ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, дэд дарга Н.Бямбадорж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам болон "Хэрэглэгчийн Удирдлагын академи", "Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн Үндэсний холбоо", "Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо", "Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо", "Тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоо", "Авто машин дистрибьютерийн холбоо" зэрэг ТББ-ын төлөөлөл оролцох юм.

Хэлэлцүүлгийн үр дүн:               

• Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд иргэд, төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог тэгш хангах;

• Хэрэглэгч өөрийгөө болон гэр бүлээ болзошгүй эрсдлээс хамгаалах  боломж бүхий мэдлэг, мэдээлэлтэй байх;

• Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох.      

Та "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай" хуульд өөрийн  саналыг оруулах бүрэн боломжтой тул доорх линкээр холбогдож бүртгүүлээрэй.

https://www.facebook.com/event...




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна