Л.Мөнхтүшиг: Хоёрдугаар сард үйлдэх нислэгийн хуваарийг энэ сарын 27-нд зарлана


Тусгай үүргийн нислэг үйлдэхтэй холбоотойгоор ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

Тэрээр, "Өнгөрсөн хоёр сарын хугацаанд нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо огцом нэмэгдлээ. Яг өнөөдрийн байдлаар гадаад улсаас нутаг буцах хүсэлтээ гаргаад буй 8,433 хүн байна.

Үүнээс нэн яаралтай буюу ирэх сардаа багтаж эх орондоо ирэх хүсэлтэй 2,660 орчим иргэн байна.

Нутаг буцах хүсэлтээ гаргасан иргэдийг бүс нутгаар ангилж үзвэл:

  • Азийн бүсээс -6,315
  • Америк-1,478
  • Австрали-93
  • Африк-3
  • Европ-544 иргэн байна.

БНСУ-д манай улсын 45 мянга гаруй иргэн оршин суудаг. Тус улсаас эх орондоо ирэх хүсэлтэй 4,868 иргэн байна. Бид нэгдүгээр сарын 27-ны өдөр хоёрдугаар сард гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ авчрах нислэгийн хуваарийг албан ёсоор зарлана"хэмээн мэдээллээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна