Баян-Өлгийн сэжигтэй тохиолдлын хариу өнөөдөр гарна

Х.Есү
2021/01/19

Улаанбаатар хотоос энэ сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймагт ирж, гэрийн тусгаарлалтад байсан нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээний хариу эерэг гарчээ. Тиймээс тухайн иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлав.

Мөн иргэнээс сорьц авч PCR-ын шинжилгээ хийлгэхээр Ховд аймаг руу явуулсан бөгөөд хариу өнөөдөр гарна. 

Хөвсгөл аймагт тусгаарлалтад байсан нэг иргэний болон бусад хавьтлуудын Covid-19 илрүүлэх PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа.

Хөвсгөл аймагт Улаанбаатар хотоос ирсэн нэг иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу сул эерэг гарчээ. Тухайн иргэнийг тус аймгийн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарласан байна. Хөвсгөлийн Түнэл сумаас Улаанбаатар хот руу буяны ажлаар явсан иргэд буцаж ирэхдээ Драгон орчмоос суулгаж ирсэн иргэн Б-ийн түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу сул эерэг гарчээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна