Сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхгүй байх тал дээр хяналт тавина

Х.Есү
Өчигдөр 09 цаг 10 минут

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2021.01.18-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдсан. Тус хурлаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн холбогдох байгууллагын удирдлагуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан юм.

  • Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өнөөдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, тусгай нөхцөл шаардлагыг баримталж ажиллахад хяналт тавихыг албаны хүмүүст даалгасан байна.
  • Түүнчлэн нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэх ажлын хүрээнд давс, тусгай бодисыг шаардлагатай хэсэгт хүргэх, сайжруулсан шахмал түлшний нөөц, эрэлтийн бодит судалгааг гаргах болон тусгаарлах байрнуудын ахуйн орчинд хяналт, шалгалт тавьж ажиллахыг анхааруулав.
  • Улмаар сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхгүй байх Засгийн газрын хоёрдугаар тогтоолын хэрэгжилт, биелэлтэд анхаарах, үйл ажиллагаа явуулж эхэлсэн болон цаашид нээгдэх магадлалтай салбаруудыг стандартжуулах, дүүргийн удирдлагууд нутаг дэвсгэрийн ариутгал халдваргүйжүүлэлт хийх төлөвлөгөөг боловсруулж, зохион байгуулахыг үүрэг болголоо.

Мөн энэ хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулж, холбогдох албаныхантай санал солилцлоо.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна