Улсын хэмжээнд 10 тохиолдол шинээр бүртгэгдлээ


Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр нийт 17646 хүнд PCR шинжилгээ хийхэд 10 хүнээс халдвар илэрлээ. Илэрсэн тохиолдлууд бүгд ойрын хавьтлын иргэд байна. 24 цагийн хугацаанд бусад аймагт халдвар бүртгэгдээгүй байна.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдол 1,536 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 995 хүн эдгэрээд байгаа бол 530 хүн эмчлэгдэж байна" хэмээн мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна