ШӨХТГ-т "Гэрэгэ киоск" ашиглан санал гомдол өгөх боломжтой боллоо

Х.Есү
2021/01/19

ШӨХТГ нь хэрэглэгчийн гомдлыг "115 утас", өөрийн пэйж хуудас, "Ибаримт" аппликейшнээр хүлээн авдаг байсан бол Гэрэгэ системс ХХК-ийн "Гэрэгэ киоск" ашиглан иргэний гомдол хүлээн авдаг боллоо. Иргэд аль хэдийн ашиглаад сурчихсан "Гэрэгэ киоск" нь 12 аймагт, 120 гаруй байршилд байдаг бөгөөд 1 сая гаруй иргэн байнгын үйлчилгээ авдаг байна.

Ингэснээр иргэдэд илүү хялбар, илүү ойр үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм. Дашрамд хэлэхэд ШӨХТГ 2020 онд 10381 гомдол хүлээн авч 350 иргэний 103.121.319 (нэг зуун гурван сая нэг зуун хорин нэгэн мянга гурван зуун арван есөн төгрөг) төгрөгийн мөнгөн хохирлыг барагдуулжээ.

Эх сурвалж: https://www.facebook.com/afccp...



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна