Энэтхэг улсаас авах Ковид-19 вакцины тухай

Х.Есү
2021/01/19

Энэтхэгийн засгийн газар өнгөрөгч даваа гарагт Ковид-19 вакциныг хөрш орнууддаа үнэ төлбөргүй экспортлох шийдвэр гаргасан юм. Энэтхэгт Ковишиельд (Covishield) ба Коваксин (Covaxin) гэх хоёр вакцин энэ сарын 3-нд батлагдсан бөгөөд Ковишиельд нь Энэтхэгийн Пуна хотод байрладаг Serum Institute (SII)-д үйлдвэрлэсэн Оксфорд-AstraZeneca-ийн вакцин бол Коваксиныг Bharat Biotech үйлдвэрлэж, Энэтхэгийн Анагаахын Судалгааны Зөвлөлтэй хамтран боловсруулсан байна. 

Коваксиныг Монгол, Оман, Мьянмар, Филиппин, Бахрейн, Мальдив, Маврикий зэрэг 7 оронд, харин Ковишиелдийг Бутан, Афганистан, Непал, Бангладеш, Сейшелийн арлууд зэрэг орнууд руу илгээхээр бэлтгэл ажил бэлэн болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Гаж нөлөө

Bharat Biotech-ээс гаргаж буй манай орны авах Коваксин вакциныг тариулсны дараах гаж нөлөөнд тариулсан хэсэг өвдөх, хавдах, загатнах, бие өвдөх, толгой өвдөх, халуурах, бие сулрах, ядрах, тууралт гарах, дотор муухайрах, бөөлжих зэргийг дурдсан бол хүнд хэлбэрийн реакц одоогоор гараагүй гэжээ.

Ямар хүмүүс тариулахгүй байх вэ?

Дархлаа султай, эсвэл дархлааны системд нөлөөлдөг эм уудаг, химийн эмчилгээнд хамрагдаж байгаа хорт хавдартай өвчтөнүүд, ХДХВ-ийн халдвартай хүмүүс, стероид хэрэглэдэг хүмүүс, харшилтай хүмүүс, халуурсан, цусны өвчтэй, жирэмсэн, хөхүүл, эрүүл мэндийн архаг хууч өвчтэй хүмүүс Коваксин вакциныг хийлгэх хэрэггүй гэж вакцин үйлдвэрлэгч Бхарат Биотех энэ даваа гарагт мэдэгджээ.Эдгээр бүлгийн хүмүүс мөн өөр төрлийн вакцин тариулахгүй байхыг анхааруулж байна.

Найрлага

Bharat Biotech компани нь Коваксиныг боловсруулахад ашигладаг найрлагыг гаргасан ба үүнд

  • 64g бүтэн вирионы идэвхгүйжүүлсэн SARS-CoV-2 эсрэгтөрөгч (омог: NIV-2020-770), 
  • Бусад идэвхгүй найрлага болох хөнгөн цагаан гидроксидын гель (250 мкг),
  • TLR 7/8 агонист (имидазохинолинон) 15 мкг,
  • 2-феноксиэтанол 2.5 мг,
  • Фосфатын буферын давсны уусмал 0.5 мл хүртэл зэрэг оржээ.

Коваксин нь хүмүүсийг вакцинжуулах хамгийн эртний аргуудын нэг болох идэвхгүйжүүлсэн вакцин юм. Коваксины ажиллах процесс нь идэвхгүйжүүлсэн вирусыг биед тарьснаар дархлааны хариу урвалыг идэвхжүүлээд биед үүссэн коронавирусийг химийн бодисоор эсвэл дулааныг ашиглан дарах гэнэ.

Доз Коваксиныг гарны дээд хэсгийн булчинд тарилга хэлбэрээр дөрвөн долоо хоногийн зайтай хоёр тунгаар хийлгэх ажээ. Коваксины I ба II үе шатны клиник туршилтаар вакцин нь аюулгүй бөгөөд дархлааны хариу урвалыг өгдөг болохыг харуулсан бөгөөд III үе шатны туршилтын хариу хараахан гараагүй учир хэдэн хувийн үр дүнтэй вакцин вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: https://www.bharatbiotech.com/images/covaxin/covaxin-fact-sheet.pdf

С.ДАВААБАЯР



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 188.156.90.19
    2021/01/20

    Ard tumnee ALAHAAR shiidjee. HURELSUH, SODBAATAR, UUGANBAYAR,MUNHSAIHA N HIILGUULSNII daraa MONGOLCHUUD HIILGEH HEREGTEI. HURELSUH MONGOLCHUUDIIN UMNU ULGER DUURIALAL UZUULJ BAIJ ARD TUMEN HIILGUULEH BOLNOO.

    Хариулах