Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгойн кемпэд 14 хоногийн дотор хоёр ч хүн нас барсан харамсалтай мэдээ байна.
Тодруулбал, энэ сарын 19-ны өдөр тус уурхайд ажилладаг 42 настай иргэн өрөөндөө нас барсан байдалтай олдож, цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаад байсан билээ. Талийгаачыг өвчний улмаас нас барсан хэмээх урьдчилсан дүгнэлт гарчээ. Тэгвэл өнөөдөр ахин нэг хүн ажлын байрандаа нас барсан мэдээллийг Цагдаагийн байгууллага тодруулж байна. Уурхайн ажилчдын хэлж байгаагаар короновирусын нөхцөл байдалтай холбоотойгоор ажилчид гэртээ харьж чадалгүй, ар гэрийнхнийгээ санаж туйлдаа хүртлээ сэтгэл санааны хямралд өртсөн. Тиймээс өөрийнхөө амиа егүүтгэсэн байх хэмээн ярьж байв. Талийгаач нь 45 настай ба өөрийгөө боомилсон байдалтай олдсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.154
geree sanaad amia xorlox gej yu bxav. Tegvel gereesee xol olon xyn olon sar jileer ajillaj amidraad bolood l bn.
Хариулах66.181.161.74
Yun setgeliin hatgvi baagiinuud ve ymar shorond orson bish de
Хариулах