Ажилчдынхаа халууныг хэмжиж, бүртгэлжүүлээгүй зөрчил их байна

2021/02/01

Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 2135 албан хаагчид нийслэл болон орон нутагт хяналт, тандалт хийн зөрчил гаргасан ААН байгууллагуудын зөрчлийг арилгуулах ажлыг хийн гүйцэтгэлээ. 

Тодруулбал, нийслэлийн хэмжээнд хүнс худалдаа, хоол үйлдвэрлэл, барааны зах, үсчин гоо сайхан зэрэг үйл ажиллагаа явуулдаг  ААН-үүдээс нийт 112 зөрчил илрүүлэн, зөрчлийг газар дээр арилгуулах арга хэмжээг авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах талаар 15 аж ахуйн нэгж, иргэнд 98 заалт бүхий зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлэн ажиллажээ. 

Нийт есөн дүүргийн 59 объектод 114323 иргэн QR код уншуулж үйлчлүүлсэн байна. Хяналт шалгалтаар худалдаа, үйлчилгээний газрууд QR код байршуулаагүй, ажиллагсдын халууныг хэмжиж бүртгэлжүүлээгүй, хүн хоорондын зай баримтлаагүй зөрчлүүд нийтлэг илэрчээ.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна