Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баяны-Энгэр хавчуу” гэдэг газар, сумын төвөөс хойд зүгт найман км-т иргэн А нь нэгдүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 01:31-ний өдрийн 01:03 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн 5 дугаар анги, цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд хоёрдугаар сарын 01-ний өдөр иргэн А /16 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус багийн “Баян-Уул”, Нарстай гэдэг газарт зургаан км-ын тойрогт зохион байгууллаа. Эрлийн явцад тухайн иргэн нь нэгдүгээр сарын 30-ны өдрийн 20:13 цагт үүрэн холбооны Скайтел ХХК-ийн гар утсаар Улаанбаатар хотод яриа хийсэн нь Цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон тул эрэн хайх ажиллагааг зогсоосон. Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна.
Эх сурвалж: ОБЕГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.165
Malaa hariulj yavj bgaad genet hot ormoor sanagdaad garaad yavchdag maluu
Хариулах66.181.161.80
chi uher bish u
Хариулах103.212.117.199
эргүү юмнуудаас хохирлыг гаргуулах хэрэгтэй дээ хамаг амьтны ажил барсан үхэр монголчууд
Хариулах