Сонгинохайрхан дүүргийн 3324 иргэн PCR шинжилгээнд хамрагдлаа

Х.Есү
2021/02/03

Нийслэлийн Засаг даргын А/25 дугаар захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад мэргэжлийн хяналтын газраас тогтмол хяналт, шалгалтыг хийж байна. Өчигдрийн /2020.02.02/ байдлаар 326 аж ахуй нэгж, байгууллага, иргэний үйл ажиллагаанд ариутгал, халдваргүйтэл, иргэдийн зорчих хөдөлгөөний бүртгэлийг хянаж буй эсэхэд хяналт тавьжээ. Хяналтын үеэр иргэний зорчих хөдөлгөөнийг хянах байгууллагын QR кодыг үүсгээгүй нэг зөрчил илэрсэн байна.

Коронавирусийн илрүүлэг, тандалтын шинжилгээг 9, 12, 36, 62, 67, 83 дугаар сургууль дээр авч байна. Өчигдөр дүүргийн ПСР шинжилгээний төвд нийт 3324 иргэн хамрагджээ. Шинжилгээ авч буй цэгүүдийн халдвар хамгааллын дэглэм, ариутгалын хэрэгжилтэд өдөр бүр мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт тавьж ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна