Сэлэнгэд гурван багш нийлж, хоёр сурагч охиныг хүчирхийлсэн хэрэг гарлаа

2021/02/03

Сэлэнгэ аймгийн Зүүнхараад ЕБС-ийн гурван багш архи согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн үедээ хоёр сурагч охиныг хүчирхийлсэн хэрэг гарчээ. 

Тодруулбал, тус аймгийн Мандал сумын II-р сургуулийн англи хэлний багш М, IV-р сургуулийн биеийн тамирын багш Т, III-р сургуулийн газар зүйн багш А нар нийлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБС-ийн сурагч,  Баянгол сумын ЕБС-ийн сурагч охидыг Зүүнхараад байрлах Нарны-Өртөө гэх зочид буудалд дуудаж хүчирхийлсэн хэргээр саатуулагдаад байгаа аж. 

Дээрх асуудлаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газраас тодруулахад, "Хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. 

БСШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодруулахад, "Надад мэдээлэл ирсэн. Нэгдүгээр сарын 25-ний шөнө ийм хэрэг гарсан юм байна. Ийм сэтгэл эмзэглүүлсэн хэрэг гарсанд нийт сурган хүмүүжүүлэгч, багш нарынхаа нэрийн өмнөөс хүлцэл өчиж байна. 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёр сургуулийн гурван багш нийлж 12 дугаар ангийн хоёр сурагчтайгаа хууль бус харилцаанд орсон байж болзошгүй гэх хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна. Цагдаа хууль хүчний байгууллагууд тодорхой мэдээлэл өгөх байх" хэмээв. 


Эх сурвалж: Zarig.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна