М.Оюунчимэг: Даатгуулагч үйлчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгодог боллоо

2021/02/03

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар мэдээллээ. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол улс чанар муутай эмийг өндөр үнээр худалдаж авдаг цөөн орны тоонд багтаадаг. Өөрөөр хэлбэл, манай улсад эмийн чанар, хэрэглээ, үнэ үндсэндээ хяналтгүй шахуу явж ирсэн. Тэгвэл 2021 оны нэгдүгээр сараас  Эмийн зохицуулалтын агентлаг байгуулагдсанаар эдгээр асуудал цэгцрэх нөхцөл бүрдлээ.

Тодруулбал,  иргэд даатгалын сантай гэрээ байгуулсан улсын болон хувийн эмнэлгийг сонгон бүх төрлийн тусламж, үйлчилгээг ижил тарифаар авах боломжтой боллоо. Ингэснээр иргэд харъяалал хамаарахгүйгээр дуртай эмнэлэг, эмчээ сонгон үйлчлүүлэх аж. Жишээ Баянзүрх дүүрэгт оршин суудаг жирэмсэн эх Эх нялхас зэрэг хүссэн эмнэлгээ сонгон төрөх боломжтой болж байгаа юм.

Ингэснээр эмнэлгүүдийн чанар, эмчилгээ, үйлчилгээгээрээ өрсөлддөг болж хүнээ дагасан эрүүл мэндийн тогтолцоо бүрдэн, үүнийг дагаад улсын эмнэлгийн ачаалал, хүнд суртал эрс буурах юм. 

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг "2021 оны 2 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн ЭМ-ийн даатгалтай иргэн бүр даатгалын сантай гэрээ байгуулсан эмч, эмнэлгийн байгууллагатай шууд сонгож үйлчлүүлэх хууль үйлчилж байна. Ингэснээр харъяалал хамаарахгүйгээр дуртай эмнэлгээ сонгож үйлчлүүлнэ. 

Нөгөө талаасаа эрүүл мэндийн даатгалаас ижил тарифаар улсын болоод хувийн эмнэлгүүд санхүүжих хууль эрх зүйн орчин бүрдэж эхлэж байна. Жишээ нь жирэмсэн эмэгтэй өөрийн харъяаллын дагуу тус дүүрэгт очиж төрөх биш өөрөө хүсвэл эх нялхас ч юм уу, нэгдүгээр төрөхөд төрөх ийм хууль эрх зүйн орчин бүрдэж байна" хэмээв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна