Өчигдөр буюу 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдөр ахуйн гал түймрийн улмаас хоёр настай охин эндсэн харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, өчигдөр 11:00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын Бадрал багийн “Чандагтай” гэдэг газарт оршин суух малчин Ш-ийн таван ханатай гэр болон суудлын автомашин шатсан дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт ирсний дагуу аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн алба хаагчид, Уянга сумын Засаг даргаар ахлуулсан иргэд очжээ.
Тухайн газарт очиход таван ханатай гэр, “Приус-20” маркийн суудлын автомашин шатсан ба шалтгаан нөхцөлийг тогтоон ажилласан бөгөөд гал түймэрт 2 настай охин өртөж энджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна