Чингэлтэй дүүрэг дэх зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллана

С.Гандэлгэр
2021/02/04

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П. Баянбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б. Саруул-Од нар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа зах, худалдааны төвийн удирдлагуудтай цахим хурал хийлээ.

Энэ сарын 10-ныг хүртэл зах, худалдааны төвүүд үйлчлүүлэгчдийн ачааллыг багасгах зорилгоор үйл ажиллагааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар санал ярилцлаа.

Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа зах худалдааны төвүүд маргааш буюу 2 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн доорх цагийн хуваарийн дагуу ажиллах болжээ.

Иргэд та бүхэн зах, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ QR кодоо уншуулан, халдвар хамгааллын зайг баримтлан үйлчлүүлэхийг сануулж байна.     

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна