Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийх үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Тэрээр "2021 оны нэгдүгээр улиралдаа багтааж вакцин оруулж ирэхээр ажиллаж байна. Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулж сүргийн дархлаа тогтоовол өвчлөл буурна. Нэг хүний эмчилгээнд 8 сая төгрөг зарцуулж байгаа нь зөвхөн эм хэрэглээнээс гадна ажиллаж байгаа ажилтны цалин, хамгаалах хувцас хэрэгсэлд зарцуулагдаж байна.
Ирэх гуравдугаар сараас өвчлөл нэмэгдэх хандлагатай. Өвчлөл хүндэрч, эмч хүрэлцэхгүй болоход тэтгэвэрт гарсан эмч нарыг дайчилна" хэмээв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.79
өвдсөн бол өөрөө эмчил гэдэг зарчим тавих хэрэгтэй. улсаас яах гэж ийм их мөнгө гаргаад байга юм бэ.
Хариулах