"Эхийн алдар" одонтой ээжүүдийн тэтгэмжийг жилд нэг удаа, Цагаан cap, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан "Насны хишиг"-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа тус тус олгодог билээ.
Иргэд халамжийн системээс олгож буй мөнгийг өмнө нь банкан дээр очиж авдаг байсан бол одоо бүгдийг нь дансанд холбосон учир иргэд дансныхаа мэдээллийг Ehalamj.mn сайтаар орж баталгаажуулснаар тэтгэмжийн мөнгийг шууд данс руугаа авах боломжтой болжээ.
Өөрөөр хэлбэл, Хүүхдийн мөнгө шиг "Насны хишиг", одонтой ээжийн тэтгэмж тухай бүрдээ дансанд нь ордог болж байгаа талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяр Ikon.mn сайтад өгсөн ярилцлагадаа тодотгожээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна