Манай улсад Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт долоо дахь өдрөө үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтын "AstraZeneca" вакцины анхны тунг хийлгэсэн. Эхний удаад зорилтот бүлгийн 16 байгууллагын 14092 хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Тухайлбал эмч, онцгой байдал, цагдаа нарыг вакцинжуулах ёстой. Харин УИХ-ын гишүүд энэ сарын 9-нөөс 14-ны хооронд "AstraZeneca" вакцин хийлгэхээр болжээ. Тэдний дараа тамгын газрын ажилтнууд хийлгэх юм.
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ч вакциндаа бүрэн хамрагдаж дуусаагүй байхад эрхэм гишүүд юунд ингэж яарна вэ ? Саяхан л Аргентины Эрүүл мэндийн сайд хамаарал бүхий этгээдээ вакцинд хамруулснаасаа болж огцорсон.Тэгвэл манай Улс төрчид энэ онцгой байдалд ажиллах эрүүл мэндийн ажилтнуудаасаа ч өмнө "очер дайрч" вакцин хийлгэж байгаа нь зүй ёсонд нийцэхгүй л болов уу.
Угтаа вакцинжуулалтад хамрагдах шат дарааллыг дараах байдлаар гаргасан.
ЗОРИЛТОТ ХҮН АМ | Хамрагдах хүн амын тоо | Нийт хүн амд эзлэх хувь | |
1 | Эрүүл мэндийн салбарын нийт ажилчид | 56.047 | 1.7 |
2 | Хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарынхан (онцгой байдал, цагдаа гэх мэт) | 52.750 | 1.6 |
3 | 50-аас дээш насны хүн ам | 583.545 | 17.7 |
4 | Хөгжлийн бэрхшээлтэй иргэд | 230.781 | 7 |
5 | Суурь өвчтэй хүмүүс (зүрх судас. чихрийн чижин, хорт хавдар гэх мэт) | 276.937 | 8.4 |
6 | Дайчлах боломжтой ажиллагсад (вакцинжуулалт хариу арга хэмжээний багт ажиллана) | 65.937 | 2 |
7 | Стратегийн ач холбогдолтой салбарын ажилчид (хил, гааль, нүүрс тээврийн жолооч гэх мэт) | 329.687 | 10 |
8 | Бүх шатны боловсролын байгууллагын ажилчид | 69.234 | 2.1 |
9 | Вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай бусад хүн ам | 313.202 | 9.5 |
1.978.120 | 60 |
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
70.36.61.184
UIH iin gishuud tegeed tednii ger bul hamaatan sadaniig tariad ehnii eejlnii heden vaktsin ni duusah vii de.
Хариулах122.201.23.226
hiilgeh n zov,uls oron udirdlaggui bolvol yah uym,toriin terguunuud,tsergiinh en hiilgeh heregtei
Хариулах192.82.68.123
50-дээш настай хүмүүсийг ямар нөхцөлөөр хэзээ вакцинжуулалтанд хамруулах вэ?
Хариулах