ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Эхний ээлжийн вакцинжуулалтад 9531 хүнийг хамруулаад байна. Гуравдугаар сарын 1-нд 1700 гаруй хүнийг хамруулаад байна. Нэг хүнд вакцин хийхэд эхлээд эмчийн үзлэг хийх, бүртгэх, вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалт хийж байна.
Вакцины танилцуулгад 50-60 хувьд нь хариу урвал илрэх магадлалтай гэж байгаа ч манай улсад 40 орчим хувьд нь илрээд байна. Ингэхдээ ихэнх тохиолдолд халуурах, толгой өвдөх, жихүүдэс хүрэх, тарьсан газар хөндүүрлэх шинж тэмдгүүд илэрч байгаа ба энэ нь 2-3 хоног үргэлжилж байна. Одоогийн байдлаар вакцины дараах хүндрэл илрээгүй байна" хэмээн мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна