Ж.Эрдэнэбат энэ сарын 15-нд УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө

С.Гандэлгэр
2021/03/04

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг өчигдөр орой шоронгоос суллажээ. Түүний хувьд өнгөрсөн 2020 оны сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө хоригдсон. Гэсэн ч тойрогтоо хамгийн олон санал авч, УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Улмаар СЕХ-ноос УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь олгосон учир энэ сарын 15-нд нээгдэх хаврын чуулганаар тангаргаа өргөх нь ээ.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаанаар /2021-01-15/ хянан хэлэлцээд Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан билээ. 

Ж.Эрдэнэбатын хувьд улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулаад байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна