Ерөнхийлөгчийн оффшорын тэмцэл мухардсан түүх


Ерөнхийлөгчийн оффшорын тэмцэл мухардсан түүх оршвой

Оффшорт бүсэд данстай монголчуудын талаар Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум зарласан 2016 оноос энэ үг монголчуудын нийтлэг хэрэглээний үгсийн санд хүч түрэн орж ирсэн юм. Хэдийгээр Х.Баттулгатай холбоотой гэх Төгрөг нуурын нүүрсний ордыг оффшорт 250 сая доллараар зарсан гэх шуугиан ид өрнөж байсан ч 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэс оффшор гэдэг үг улам хүчээ авч, АН-аас сонгуульд нэр дэвшсэн Х.Баттулга оффшорт байршуулсан хөрөнгийг Монголд оруулж ирнэ, Монгол ялна хэмээн амласаар сонгуулийн ялагчаар тодорч байлаа.

Х.Баттулгын оффшороос мөнгө татаад иргэдийнхээ бүх өрийг дарна гэсэн энэ суртал ухуулга дөрвөн жил ид шидтэй мэт үйлчилсээр нийгмээ хагаран бутаргахад хүрч, эв нэгдлийн хувьд монголчууд их хэмжээний хохирол амссан ч оффшор данс, оффшор тэмцэлд хэн ч амжилт олоогүй дөрөв дэх хавартайгаа золгож явна. Ерөнхийлөгчийнхөө амлалтад итгэсэн хөөрхий ард түмэн Х.Баттулгаас хэзээ мөнгөө оруулж ирэх вэ, хэзээ өгөх вэ хэмээн дөрвөн жил шалгааж явааг буганд эврээ алдчихаад буцааж өгөхийг горьдон харуулддаг тэмээний үлгэртэй жишиж болох юм. Оффшороос 17 тэрбум ам.доллар оруулж ирнэ гэсэн энэхүү амлалт өөрийг нь хий үзэгдэл мэт дагалдаж, хэзээ нэг өдөр хэлэх үггүй, гарах гарцгүй болгоно гэж Ерөнхийлөгч төсөөлж байгаагүй бололтой. 

Оффшорын дуулианаар Сангийн сайд асан Я.Очирсүх, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Сү.Батболд, НИТХ-ын дарга асан Ц.Сандуйн дүү, Нийслэл хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай зэрэг нэр бүхий 20-30 хүний нэр ил болсон байв. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр тэрбум ам.долларын гүйлгээ хийсэн гэдгээ ил хэлсэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг ч шахаж дийлээгүй, шахахыг ч хүсээгүй нь үнэн.

Дөрвөн жил өрнүүлсэн оффшор тэмцлийн төгсгөлд яг л гай газар доороос гэдэг шиг Ерөнхийлөгчийн оффшор хөрөнгө ил гараад ирэв. Х.Баттулга Сингапурт нэг сая ам.долларын дүрмийн сантай “Женко Холдинг Пи-Ти-И” нэртэй компани байгуулж, 50 хувийг нь эзэмшиж байгаад 2007 онд охин Б.Намуундаа шилжүүлжээ. Энэ компанийн үлдсэн 50 хувийг түүний бизнесийн хамтрагч, Сингапурын хятад иргэн Билли Лимын хүү Деннис Лим эзэмшдэг тухай тод баримт дэлгэгдсэн. Тэр ч бүү хэл шударга тэмцлийн гол дүр Ерөнхийлөгч маань 2010 онд Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар зараад мөнгийг нь оффшорт шилжүүлсэн баримт ч дагалдсан юм. Баримт дэлгэгдсэний дараа Х.Баттулга 2020 оны 11 дүгээр сарын 9-нд Сингапур дахь оффшор дансаа хаасан тухай хариу тайлбар шинжтэй мэдээлэл гарсан ч энэ нь худлаа байх магадлалтай байна.

Харамсалтай нь оффшорт данстай байснаа улайх эр зориг Ерөнхийлөгчөөс гарсангүй. Бүр эсрэгээр “Оффшороос мөнгө олбол аваарай” хэмээн МҮОНТВ-д өгсөн ярилцлагаараа дамжуулан ард түмнээ басамжилсан. Оффшор дахь компаниа хаах нь оффшорт мөнгө хадгалуулж байгаагүй гэсэн үг биш. Зөвхөн дүрмийн сандаа 1 сая ам.доллартай Сингапур дэх компаниар нь ахиад хичнээн сая долларын гүйлгээ дамжин хийгдсэнийг таашгүй. Гэвч өнгөрсөн бүх хугацаанд Х.Баттулга оффшор дансгүй, цорын ганц шударга улстөрчийн дүрд тоглосон нь түүнийг хэн бэ гэдгийг тодорхой харуулж байгаа юм. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн оффшор данс илэрснээр оффшорын тэмцэлд Монгол ялагдлаа.

Уг нь Х.Баттулгаас өөр ухаантай хүн байсан бол оффшор дансны асуудлыг ярьж эхлэхтэйгээ зэрэгцэн хамгийн түрүүн өөрийнхөө мөнгийг болон АНУ дахь өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгүүдээ борлуулан, орлогоо эх орондоо аваад ирэх байв. Ийм эр зориг, санаачлага нь Х.Баттулгыг улс төрд удаан оршин тогтнох боломжийг нээх өгөх нь гарцаагүй. Гэвч Ерөнхийлөгчөөс ийм сэтгэл гарсангүй. Харин ч эсрэгээр оффшор хэмээх дажныхаа хөлд өрсөлдөгчдөө чирч, шоронд явуулаад дуусч байна.

Сэтгэл байвал энэ ажлыг хийхэд оройтохгүй л дээ. Яг одоо ч Ерөнхийлөгч оффшороос өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийнхээ хөрөнгийг Монголдоо оруулж ирэх боломжтой. Ядаж ил болсон 1 сая ам.долларын дүрмийн сантай оффшор компанийнхаа дансны хуулгыг олон түмэнд үзүүлээд тэнд эргэлдсэн мөнгөө оруулаад ирвэл ард иргэд түүнийг дахин дэмжих биз. Энэ бол ковидоос болж эдийн засгийн хохирол амсаж яваа ард иргэд ч, аж ахуйн нэгжүүдэд ч, түүний улс төрийн карьерт ч эерэг нөлөө үзүүлэх юм.

Монголд мөнгө хэрэгтэй юу гэвэл тийм. Ерөнхийлөгчийнхөө эх оронч үзлээс ургасан тэтгэмжээр ядаж хэд хэдэн орчин үеийн шийдэлтэй цэцэрлэг, жишиг сургууль барьцгаая. Эсвэл нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх гэж хичээж байгаа Ч.Ганжавхлангийн “Ид шидийн орон” зэрэг төсөлд хөрөнгө оруулалт хийж, өнчин өрөөсөн, амьдралын боломж муутай багачууд, монголын ирээдүйг гэрэлтүүлэх замыг нээе. Х.Баттулгаас ийм хүн чанар, эр зориг гарч чадвал энэ жишээ нь монголд төдийгүй, хилийн цаана ч үнэлэх шударга, иргэнлэг, хүмүүнлэгийн ажлаар нэрлэгдэн үлдэх нь гарцаагүй. Хэрвээ Ерөнхийлөгч Та ард иргэдээсээ нуусан оффшор дансаа эх орондоо оруулж ирж чадахгүй бол үнэнээ хэлээд Төрийн тэргүүний хариуцлагатай албан тушаалаас огцор. Энэ нь шударга ёсонд нийцэх билээ.

2012 онд УИХ-аар батлагдсан Оффшорын эсрэг хууль буюу “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-д сонгуулийн үр дүнгээр томилогдсон албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол холбогдох байгууллагад урьдчилан мэдүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний сонголтоор сонгогдсон Төрийн хамгийн өндөр албан тушаалтан мөн. Тиймээс Х.Баттулга өөрийнхөө дипломат пасспортоор нээж, төрсөн охин Б.Намуундаа шилжүүлсэн оффшор компани, байршуулсан мөнгөн хөрөнгийн хэмжээ, компаниудаараа худалдан авсан үл хөдлөх хөрөнгө зэргээ томилогдсоноосоо хойш 3 сарын дотор АТГ-д мэдүүлэх ёстой байв. Хуулийн дагуу 2017 оны есдүгээр сар гэхэд АТГ-д өгч, дансаа хаах, мөнгөн хөрөнгөө эх орон руугаа эргүүлэн татах учиртай энэ процессийн нэгийг ч Х.Баттулга одоог хүртэл хэрэгжүүлээгүй л яваа. Зөвхөн энэ үйлдэл нь Монгол Улсын Төрийн тэргүүн ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуулиас давсан эрх эдэлж явааг нотолж буй. Тиймээс Оффшорын эсрэг хуулийг хэрэгжүүлэлгүй танхайрч яваагийнх нь төлөө Х.Баттулгыг дээрх хуулийн 101.7: энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаас эгүүлэн татах эрх зүйн үндэслэл бий гэдгийг ч дашрамд сануулах ёстой.

С.ЦОЛМОН



Сэтгэгдэл (39)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 94.230.246.6
    2021/03/11

    жонхуу үхэж далдар монголыг цусалж ханасан бол

    Хариулах
  • 103.26.193.194
    2021/03/07

    Novshiin Jenko. Dandaa hudlaa shaana.

    Хариулах
  • 66.181.161.28
    2021/03/07

    Одоо ч хожимдоогүй гэж байна шүүдээ бусдадаа үлгэр үзүүлж өөрийн биеээр Офшорт байгаа мөнгө болон АНУ дахь үл хөдлөх хөрөнгүүдээ зараад улсдаа оруулаад ирвэл үнэнхүү эх оронч болно бизээ

    Хариулах
  • 202.9.40.173
    2021/03/07

    оффшороо оруулаад ирвэл хаан мэт өргөмжилнөө гээд хэлээд байгаа шөөөө....

    Хариулах
  • 64.119.18.98
    2021/03/07

    Оффшороо оруулаад, оцгоногчоо халчихаач дээ,

    Хариулах
  • 188.242.45.204
    2021/03/06

    Урд хойтхыг дугнэж цэгнэж сурмаар юмдаа сэтгэлийн хоорлоор хошууран их мэдэгч царайлж зовоо буруутгаж,зоолонгоо хатуудуулсан байвал ургаш хогжих уу? Мэдээж бизнесмен холс хучээр олсоноо хойч уедээ ур удамдаа орхиж болохгуй юу хуний ЕС жудаг гэж байх естой! Монголдоо гэсэн сэтгэлийг нь харлуулах гэсэн гутгэгчид Баттулгын хийсэн бутээсэн зуйлийг хийчхээд муулаач Монгол сэтгэлээр олон хуний амьдралд тусалсанг бичээд дараа нь муулж уз? Хар хороор дуурсэн атаархах хордогчид дугнэж сур! Улс торд ороод бизнесээ орхисон хунд дансгуй байх уу? Ер нь оороо ч цэвэрлэсэн зуйлийг нь баримт болгоод байгаа юм биш уу? Сайныг нь ойлгохгуй бол муугаар нь малтаж хол явахгуй л байх оорсодоо л уйлийн урээ дуудаж байгаадаа.Хоронгонд хор нь гарсан эгэл даруу еронхийлогчоо хуурсан гэж хардаж байгаа болгоныг бурхан оршоох болтугай!

    Хариулах
  • 192.82.76.88
    2021/03/06

    Одоо тэгээд Хүкээ сонгохуу үгүй шүү мангаруудаа

    Хариулах
  • 172.58.140.237
    2021/03/06

    Ene mongoliig sonoono shu zailuul j shuuh proctor tseberlegee hii elbeg jenko in garuudiig tseberelj baij mongoliig avarna

    Хариулах
    • 188.242.45.204
      2021/03/06

      Дугнэж цэгнэж чадахгуй бол Монгол ухаан биш ямаан омогт хятад юмдаа.

  • 64.119.18.98
    2021/03/05

    Женко байхад Оффшор, Оюутолгой, Хонгилд ямар ч ахиц өөрчлөлт гарахгүй

    Хариулах
    • 202.126.89.136
      2021/03/06

      Үнэн шүү.

    • 202.126.89.136
      2021/03/06

      Яг үнэн жeнко огцор зайл

  • 64.119.18.98
    2021/03/05

    Женко л биш бол чөтгөр ч байсан яахав,

    Хариулах
  • 66.181.161.108
    2021/03/05

    Iim bulaig demjeed umuuruud baigaa manai nam bol manai namaa gesen uzeltei uher malaas doloon dor humuus ymar ch olon baidiin ene nuhur bol yag buhuh gej baigaa zuliin gol shig l boltson hun shuudee busdiig gutgene ulaihgui hudal helne ta nar harj l baigaarai neeh udahgui songuuliin umnuhun minii medeegui huuhduudiin mungu offshort baijee oruulaad irlee geed neg say dollor oruulj ireh baih ene hun bol shuuh prokuroriin mafiin neg tolgoilogch yum bna gedeg ni sayiin heden shuugch naraar batalgaajlaa

    Хариулах
  • 64.119.16.11
    2021/03/05

    Бид азгүй үхэр монголчууд хулгайч луйварчдад эрх мэдлээ атгуулчихаад гөлөлзөөд үг хэлж чадахгүй өчүүхэн тэтгэвэртэй бялдууч харанхуй сүрэг шинэ үетэй монгол

    Хариулах
    • 69.138.199.61
      2021/03/08

      Яг тийм аргагуй ухэр монголчууд, ямарч тэмцэл байхгуй

  • 203.91.115.39
    2021/03/05

    Худалч хулгайч арчаагүй ерөнхийлөгч болж байна уу? Үнэн нь гарцаагүй батлагдаад баыйгаа юм биш үү

    Хариулах
    • 202.126.89.136
      2021/03/06

      Үнэн ш дээ.

    • 203.91.115.39
      2021/03/05

      Ард түмэн тэнэг биш, дэндүү доромжлоод байгаа юм шиг санагдаад байна

  • 202.131.231.26
    2021/03/05

    иасмахах

    Хариулах
  • 59.153.115.188
    2021/03/05

    Жэнко Монголыг хуурсан. Монголоос урвасан. Монгол ялагдсан. Одоо баяртай Жэнко.

    Хариулах
    • 202.126.89.136
      2021/03/06

      Зөв хэлсэн байна.

  • 124.158.96.166
    2021/03/05

    Анх энэ албанд томилогдоод баахан өртэй хүмүүс бүчээд зээлээ хаалгана ч гэлүү тэглүүлнэ ч гэлүү дагаж гүйсээр байгаад зээлээ төлүүлсэн, офшорыг шийдсэн боловч Оюутолгойг тойрсон хил дамнасан авилгал луйвар жин татаад Баттулгыг эрх мэдлээ хэтрүүллээ гээд дуугаргахгүй байсан, эрх хасах тухай ч яриад амжсан нь Ганбаатар өлсгөлөн зарлахад хүргэж луйвар, авилгалыг илрүүлэх чухал алхам хийсэн. Энд олон гишүүд дуугарах боломж олж авсан. Дашрамд нь сурвалжлагч та өөрийнхөө санааг бичдэг бол би үнэн мэдээллийг өөрсдийнх нь эх сурвалжаас нь олж мэдэж бичдэг.

    Хариулах
  • 124.158.96.166
    2021/03/05

    Баттулга гэдэг чинь бизнecийн талбараа орхиод улстөрд орж ирээд гишүүн, сайд одоо Eрөнхийлөгчийн албыг хашиж байна. Сурвалжлагч л юм бол ёсзүйн үүднээс үнэн мэдээлэл бичиж бай!!!

    Хариулах
  • 124.158.96.166
    2021/03/05

    Хөөe, та нар ичээчээ! Eрөнхийлөгч болсон Баттулга өөрөө бизнeсээ эрхэлдэг байсан, авилгалаар мөнгө олоогүй, өөрийн хөрөнгөө яаж зохицуулах нь хүний эрх!!! Нөгөөтэйгүүр ард түмэн авилгалыг зогсоох, төрд шургалсан луйврыг арилгах гэж нэгдэж байгаа. Арай дэндүү улстөржүүлж туйлширч байгаа юм биш үү! Байгаа онож буудаач!!!

    Хариулах
    • 192.82.72.99
      2021/03/08

      Женко яах гэж Сингапурт офшор компани байгуулж татвараас зугтаалгаад байгааг тодорхой компаийх нь нэр устай олоод тогтоочихоод байхад чи үхсэндээ өмөөрөөд байгаа юм бэ Та үгүй бол жижиг улс байгуулаад Женкогоо чирээд зайл

    • 202.126.89.136
      2021/03/06

      Мангартаад тэнэгтээд өмөөрөөд байгаа нөхөр чи өөрөө ичээч

  • 202.126.89.232
    2021/03/05

    Arai arai. Uuruu bur iim bj ichmeer ym be. Ene hund hariutslaga tootsoh heregtei ym bn. Ogtsor ogtsor

    Хариулах
  • 66.181.161.21
    2021/03/05

    Өөрийнрөө офшортой эхлээд тэмцэх болж дээ Эрхэм ерөнхийлөгч гуай.

    Хариулах
    • 202.126.89.136
      2021/03/06

      Яг зөв

  • 59.153.114.101
    2021/03/04

    Сайхан хуурлаа шүү тэ би гэр бүлээрээ дэмжээд л хүмүүстэй өмөөр ч хэрэлдээд л гэв ч надад юу ч өөрчиллөгдсөнгүй сайхан хөөрүү орк

    Хариулах
  • 139.5.219.150
    2021/03/04

    арай ч ингэж явах гэж

    Хариулах
  • 122.201.24.37
    2021/03/04

    хүн бүрт амласан 1 сая төгрөгөө өг дөө

    Хариулах
    • 202.126.89.136
      2021/03/06

      Зөв

  • 202.21.109.71
    2021/03/04

    Худлач хулгайчыг хөөж зайлуулдаа

    Хариулах
    • 202.126.89.136
      2021/03/06

      Яг зөв

  • 202.55.188.106
    2021/03/04

    Battulga oppshortoi bsan ch ard tumnii tulee mash olon 2 ajil sanaachilj heregjuulj bn.Daanch MAN.bolood Hureluud uneheer olni hucheer nuhchin darj bn.Idej uuj bhaar 1.1 sayiig egchihed bolohgui uomgui.

    Хариулах
    • 66.181.183.253
      2021/03/05

      Bitii hutsaa gulug min ta nar shig iim hogiin bylduuch hulgaichuudaas bolj ene uls hog shaarnuudasa salahgvi baina za malaa

    • 202.126.89.232
      2021/03/05

      Hahahha onii shildeg onigoo bidend huvaaltssand bayarlalaa!!! Iim huuhdiin ulgert itgej yvaad umnuus chin haramsaj bna. Yamar yamar ard tumendee heregtei ajil sanaachlaad heregjuuleed bgaa ym boloo? Hamragdchiiiimsan!