Суулт хийн гадаа хоносон Г.Буяндоржийн хөл нь хайрагдаж эмнэлэгт хүргэгджээ

Х.Есү
2021/03/05

Гуравдугаар сарын 3-наас эхлэн дуучин Т.Ариунаа, "Ноёд" группын захирал Г.Буяндорж болон түүний хоёр хүү прокуроруудын хууль бус ажиллагааг эсэргүүцэн суулт зарлаж Улсын ерөнхий прокурорын газарт шаардлага хүргүүлсэн ба 72 цагийн хугацаанд хариу, шийдэл гаргахгүй бол өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн юм. 

Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч Х.Алтаншагай суулт хийхээ зогсоох шаардлага хүргүүлсэний дагуу тэд 48 цаг суулт хийж зогсоосон.

Өнөөдөр /03.05/ ХЭҮК-д хүсэлт гаргах байсан боловч дуучин Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндоржийн биеийн байдал муудсан тул түр хугацаагаар хойшлуулжээ. 

Тодруулбал, түүний хөлийн хуруу хайрагдаж, зүрх нь өвдсөн гэдгийг эх сурвалж мэдээллээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.27.248
    2021/03/07

    ХОХИРОЛ ЧИНЬ НЭМЭГДЭЭД БАЙНА. БОД БОД .

    Хариулах
  • 66.181.184.76
    2021/03/05

    ИДЭЖ УУЖ АРД ТҮМНЭЭ ШУЛЧИХААД ШУЛМАС ЭХНЭР САНААТАЙ ЮМА ДАГУУЛААД ИНГЭЖ АМЬДРАХААС ИЧЭЭЧ

    Хариулах