Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг МАН-ын 100 жилийн ойг тохиолдуулан ахмадууддаа бэлэг тараажээ. Түүний ахмадууддаа бэлэглэсэн бэлэгт МАН-ын 100 жилийн ойн жаазтай мэндчилгээ, ил захидал, зөгийн бал, мөнгөн аяга байсан байна.
Х.Ганхуягийн хувьд 2016 онд бие даан нэр дэвшиж өвдөг шороодож байсан ч 2020 онд МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулсан юм.
Х.Ганхуяг нь "Вертекс майнинг партнер" ХХК-ийг УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хамт эзэмшдэг. Тус компани нь одоогийн УИХ-ын гишүүн Г.Амартүвшинийг "Хөгжлийн банк"-ны захирал байхад 33 тэрбум төгрөгийн зээлийг авсан байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.221
33тербум төгрөг хулгайлсан этгээд яагаад төрөөс зайлахгүй авилгал тарааж өөрийгөө хамгаалуулах гээд байна
Хариулах