Л.Оюун-Эрдэнэ: ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх албан тушаалаасаа түдгэлзэж, шалгуулах нь зүйтэй

2021/03/09

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөнгөж сая ҮАБЗ-д албан бичиг илгээлээ. Албан бичигт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг  албан тушаалаас нь түдгэлзүүлэхийг шаардсан бичиг хүргүүлэв. Шаардлагад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нь зохисгүй асуудалд нэр холбогдсон байгаа тул Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэр хүнд, гишүүдийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бий болгох үүднээс зайлшгүй албан тушаалаасаа түдгэлзэж, шалгуулах шаардлага үүссэн гэжээ. Үндэсний Аюулгүй байдлын тухай хуульд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилох тухай заасан байдаг билээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.150
    2021/03/09

    Хайран Засгийн Газрын нэр хүнд

    Хариулах
  • 192.82.77.180
    2021/03/09

    солио тсучихаагүй л байлтай

    Хариулах