Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Төрийн өмчийн компаниуд 2020 онд олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэв.
Харин "Эрдэнэт" үйлдвэр 1.1 их наяд төгрөгийн ашигтай ажилласныг онцоллоо. Иймд төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлуудын санхүүгийн сахилгыг нэмэгдүүлэх, 1-2 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулна гэв. Мөн шилэн данс хөтлөлтийг сайжруулах үүрэг өгөхөөр болжээ.
Олон жил ашиггүй, үр дүнгүй, алдагдалтай, зардал ихтэй ажилласан төрийн өмчит компаниудтай холбоотой асуудлыг эхний 100 хоногтоо багтаан эцэслэхийг зорьж байна.
Цаашид:
- Стратегийн ач холбогдол бүхий компаниудыг олон нийтэд зарлаж, 100 хувь төрийн өмчит хэлбэрээр үйл ажиллагааг нь тогтвортой үргэлжлүүлэх
- Олон жил үр ашиггүй, алдагдалтай ажиллаж байгаа, чиг үүргийг нь хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой компаниудыг татан буулгах, нэгтгэх
- Зарим компанийн 34 хүртэл хувийг нээлттэй арилжих замаар олон нийтийн хяналтад оруулж, зөв засаглалтай болгох
- Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авах юм.
Агаарын хил нээхтэй холбогдуулан бэлтгэлээ хангахыг даалгав
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.242.45.45
zov zov zarim ur ashigui uil ajillagaa ni zogsongi tusvoos tsalin avch bgaa turiin baiguulaguudiig bas tatan buulga jish ee ni Dornod aimgiin erdem shinjilgeenii hureelen bna uur bas bus gazruud
Хариулах