Э.Бат-Үүл: Ардчилсан нам МАН-ыг дуурайвал дагуул нам болно

2021/03/11

Э.Бат-Үүл Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшиж байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардах үедээ АН дотор үүсээд байгаа зөрчлийг арилгахын төлөө өрсөлдөөнд орж байгаагаа мэдэгдсэн юм.

Э.Бат-Үүл "Олон шалтгаанаар Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшиж байна. Юуны түрүүнд өнгөрсөн найман жилийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод юу ч хийгдсэнгүй.  Бидний үед хийж байсан ажил  бүгд зогссон. Дээр нь Дээд шүүхийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас АН дотор зөрчилтэй байдал үүссэн. Хэрэв АН энэ асуудлыг шийдэж чадахгүй бол Ерөнхийлөгчийн болон цаашлаад 2024 оны сонгуульд ч орж чадахгүй байх эрсдэл үүсэж мэдэхээр байна.

Тиймээс би нийслэлийн АН-ын даргад нэр дэвшсэн. Сунгаанд амжилт үзүүлбэл намынхаа зөрчлийг арилгахын төлөө ажиллана. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд АН олон зөрчилтэй нүүр тулж байсан. Гэхдээ энэ удаагийн зөрчилд шүүхийн байр суурийг ойлгохгүй байна. Шүүхийн цаана өөр санаа бодол байх вий. Санаа зовж байна. 

С.Эрдэнэ зориг гаргаж, намынхаа гишүүдийг нягтруулахын тулд дотоод сонгуулиа зарлалаа. Гэхдээ нөгөө талд байгаа нөхдүүддээ хандаж уриалахад нэг шугамаар, нэг гараагаар нэг хуваарийн дагуу сунгаагаа явуулчихвал Ардчилсан намд үүсээд байгаа зөрчил асуудалгүй арилна. 

Ардчилсан нам МАН-ыг дуурайвал дагуул нам болно. Ардчилсан намын хувь заяа гишүүдийнхээ гарт байна" гэв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.195.86
    2021/03/11

    Намын дотоод асуудлаа дотроо ярьж, шийдэж байж болдоггүй юм байх даа

    Хариулах
  • 43.242.242.6
    2021/03/11

    мэдээж та нарын л асуудал шүү дээ тохирч шийдэж чдахгүй бол бас л бусад руу буруугаа чичээч дээ баатараа ха ха ха

    Хариулах