Шуугиан тарьж буй хэргүүдийг шуурхай шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдлаа

2021/03/12

Монгол Улсын Ерөнхий прокурор өнөөдөр /2021.03.12/ тушаал гаргаж, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн хэргүүд болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагуудад шалгагдаж байгаа хууль, хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнуудтай холбоотой гомдол, мэдээлэл хэргийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсэгт дээрх хэрэг, гомдол, мэдээллийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх арга хэмжээг авч, танилцуулах, мөн гомдол, мэдээлэл гаргасан иргэдтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь хүлээн авахыг үүрэг болгожээ.

Дээрх хэргүүдтэй холбоотой гомдол, хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорын газрын  өргөдөл, гомдол хүлээн авах алба болон 18001919  дугаарын утсаар хүлээн авах юм байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.86.199
    2021/03/12

    Чимгээгийн бичлэгтэй холбоотой хүмүүс хамаарна биз дэ. Аймаар бичлэг бна лээ. Бас Чимээг хурдан суллаад өгөөч.

    Хариулах
  • 202.9.40.113
    2021/03/12

    Маш сайн байна ажлын хэсэгт орсон хүмүүсийн нэрсийг ил болгон мэдэгдэж ард түмний давхар хяналтанд оруулбал шудрага болно Хэрэгт хамааралтай гэх хуульчдыг үүнээс нь хол бхйлгах

    Хариулах
  • 49.0.137.164
    2021/03/12

    Darui daruihan shiideed hurdtai ajillazgaa !!!! Udah tusam zamhardag shuu !!!!

    Хариулах